x

Энэ оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлалаа

ЦХИХХЯ энэ оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхийг зорьж байна.

Энэ талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзан, 2026–2027 онд тус салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцох үеэрээ танилцуулав.

Одоогоор дэлхийн 89 улс их өгөгдөл, хиймэл оюуны стратегиа баталсан бөгөөд Монгол Улс эдгээр орноос үндэсний онцлог, давуу талаараа ялгарч өрсөлдөх шаардлагатайг Э.Батшугар тэмдэглээд, уул уурхай, байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг технологиор шийдэх нь манай улсын боломж гэдгийг хэлж байлаа.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Бүх нийтийн цахим ур чадварын 6-р аян”-ыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

Түүнчлэн, хиймэл оюун, өгөгдөл, цахим худалдаа, гарааны бизнесийг дэмжих, сансар, дронтой холбоотой шинэ хуулийг УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгааг ЦХИХХЯ мэдээлэв.

Сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын ДНБ-ий 2.5 хувийг бүрдүүлж буйг онцлон, салбарын бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.

Мөн үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загварыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулахыг бодлогоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 11 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 3 цаг 58 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 4 цаг 4 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 4 цаг 13 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 4 цаг 18 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 25 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 4 цаг 29 мин Хөгжих үү, хоцрох уу? 4 цаг 36 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 4 цаг 53 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 23 цаг 23 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 23 цаг 23 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 23 цаг 34 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Өчигдөр 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц...
Top