x

Энэ жил 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орсон бөгөөд үлдсэн цэгүүдийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ЧД-ийн 13 дугаар хороонд байрлах хий цэнэглэх гуравдугаар цэг дээр ажиллалаа.

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна. Энэ долоо хоногоос эхлээд өдөрт 100-120 айлын холболтыг хийнэ. Бид нэгдүгээр сарын 15-наас дулаалсан айл өрхүүдийг хийн хэрэглээнд холбож эхэлсэн. Хийн хэрэглээнд шилжиж буй өрхүүдэд хийн аюулгүй хэрэглээний талаар сургалт орсон. Мөн хийн түлшний хэрэглээнд шилжсэн өрхүүдийн аюулгүй ажиллагааг 7-14 хоногийн хугацаанд хянан ажилласан. Энэ жил 5000 өрхийг хийн түлшинд холбож дуусаад, 2026-2027 оны өвөл 46 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр айл дулаалгаа өөрсдөө хийсэн байх шаардлагатай бөгөөд хийн түлшинд шилжих хүсэлтээ дүүрэг, хороондоо өгснөөр шилжих боломжтой юм. Иргэд хийн түлшээ Хотула аппликейшн, иргэний үнэмлэх, болон бүртгэлтэй утасны дугаараараа худалдан авна. Нэг цэг өдөрт 50 баллон хий цэнэглэж байна" гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн шахмал түлш түлж буй өрхүүдэд угаарын хийн аюулаас хэрхэн сэргийлж байгаа талаар мэдээлэл өглөө. Нийслэлд 172,600 айл өрх гал түлж байна. Энэ өрхүүдийг угаар мэдрэгч төхөөрөмжид холбоод дууссан. Ингэснээр нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд гал түлж байгаа айлуудын угаарын хийн мэдээллийг бүрэн хянаж байна. 100 орчим айлд сүлжээний асуудал үүссэн, засвар үйлчилгээ хийгдэж байна. Түлшийг дамлаж зарах тохиолдол гардаг байсан бол Хотула системд холбосноор энэ асуудал цэгцэрсэн гэдгийг тодотголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top