x

"Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж эхэллээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд 158 га талбайд 2206 нэгж талбарт газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 94.2 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн талбаруудад газар чөлөөлөн, барилга, байгууламжийг буулгаж, цэвэрлэх, ариутгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Тодруулбал, 30 нэгж талбарт айл өрх, 25 нэгж талбарт 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг үе шаттайгаар эхлүүлж байгаа юм.

Энэ талаар "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Галсанпунцаг "Өнгөрсөн онд манай байгууллагаас "Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд нийт 148 нэгж талбарыг буулгаж, цэвэрлэн хүлээлгэн өгсөн. Энэ оны хувьд өндөр төвөгшилтэй 25 нэгж талбарын 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг өнөөдрөөс эхэллээ. График төлөвлөгөөний дагуу уг ажлыг зургаадугаар сарын 1-нд дуусган, хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буй. Энэ хүрээнд 15 орчим тусгай зориулалтын тоног төхөөрөмж, 20-30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна" гэв.

Үүнтэй холбоотойгоор 6, 7 буудал орчмын оршин суугчид болон энэ чиглэлд зорчиж буй иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг "Сэлбэ хорин минутын хот корпорац" ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top