x

Дорноговьд “Их говийн тэмээ-2026” наадам болж, 350 бүсгүй Гиннесийн амжилт тогтоохоор жагсжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дорноговьчууд тэмээгээ түм түмээр өсгөж үржүүлсний баяраа тэмдэглэж “Их говийн тэмээ-2026” уламжлалт тэмээний наадмаа Сайншанд сумын урд Хамарын хийд явах зам Далайн талд зохион байгууллаа.

Одоогоос 11 жилийн өмнөөс эхэлсэн тэмээний наадмыг өнгөрсөн оноос “Их говийн тэмээ” нэрээр нэрлэж заншсан байна.Наадмын эхэнд тэмээн сүргээ өсгөж үржүүлсэн тэмээчдэд төрийн дээд шагнал гардуулсан бол 14 сумын тэмээчид тэмээгээ зэрэг унаж жагсаалаараа алхан, талбайг нар тойрон явж үзэгч олонтой мэндчилсэн юм.

Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмыг энэ жил Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, БНМАУ-ын анхны тэмээчин хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээтийн нэрэмжит болгож, “Гиннест хүрэх зам” уриан дор тэмдэглэсэн билээ.

Тус наадамд 1004 тэмээг оролцуулсан нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, БНМАУ-ын аварга малчин, эмнэг сургалтын спортын мастер, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат малчин болсон Эрдэнийн Баярмагнайгийн өсгөж үржүүлсэн 1004 тэмээн сүргээс улбаатай бөгөөд цаашид говь нутгийн бахархал болсон тэмээн сүрэг түм бумаараа өсөхийг бэлгэдсэн учир агуулгатай байлаа.

Говь нутгийн бүсгүйчүүдийн алдрыг дуурсгах, тэмээн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор 223 тэмээ унасан бүсгүйг нэгэн зэрэг жагсаалаар явуулж гиннесийн амжилтад бүртгүүлэх оролдлого хийхээр төлөвлөсөн ч тэмээ унаж оролцох бүсгүйчүүдийн тоо 350 хүрсэн байна.

Тиймээс 350 бүсгүй зэрэгн тэмээ унаж, тэмээгээр гоёж олны өмнө жагссан юм. Эл үйл явдлыг видео дүрс, фото зурагт нарийвчлан буулгаж зохих дүрэм журмын дагуу мэдээллийг боловсруулж, Гиннесийн амжилтад бичүүлэхээр Ажлын хэсэг ажиллаж байгааг албаныхан дуулгасан билээ.

Улаанбадрах сум шилдэг сумаар шалгарав

Энэ үеэр тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээний холын зайн уралдаан, ойрын зайн уралдаан, шилбэн тайлагны уралдаан, хөгшин тайлагны уралдаан, торомны уралдаан, мөн ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах уралдаан боллоо.

“Их говийн тэмээ-2026” наадамд тэгш оролцоог хангаж 300 гаруй тэмээ, 70 гаруй тэмээчин малчидтай оролцсон Улаанбадрах сум шилдгээр шалгарч “Мөнгөн буйл” шагналыг хоёр жил дараалан хүртлээ. Тус сум 2025 оны жилийн эцсээр 6000 гаруй тэмээ тоолуулж аймагтаа хоёрдугаар байрт жагсдаг бол энэ сумаас Монгол Улсын аварга малчин, тэмээчин Н.Ариунболд төрөн гарчээ.

Мандах сум 31 жилийн дараа "Мөнгөн буйл"-аар шагнууллаа

Харин Мандах сум “Их говийн тэмээ-2026” наадмын үеэр “Мөнгөн буйл” шагналыг 3 дахь удаагаа хүртлээ. Тус сум 2025 оны жилийн эцсээр 12307 тэмээ тоолуулж тэмээгээ өмнөх оныхоос 6.8 хувиар өсгөсөн амжилтаар аймагтаа сүүлийн жилүүдэд хошуучилж байна. Тус сум эрт үеэс тэмээн сүргээрээ алдартай.

Мөн 1975,1995 онд түмэн тэмээ тоолуулж "Мөнгөн буйл"-ны эзэн болж байсан бол 2026 онд мөн “Мөнгөн буйл” шагналыг гурав дахь удаагаа хүртсэн байна.

Улаанбадрах сумын залуу малчин А.Уранзаяа: Говийн бүсгүйчүүд тэмээ унаж Гиннесийн номд бичигдэх оролдлого хийсэн нь маш сайхан үйл явдал боллоо

Дорноговь аймгийн бүх сумын эмэгтэйчүүд тэмээ унаж гиннест бүртгүүлэх анхны оролдлого хийсэн нь маш сайхан үйл явдал боллоо. Энэ үйл явдлыг геннест бүртгүүлэх байх аа гэж итгэж байна. Би малчин хүн. Миний хоёр тэмээ 10,11 настай. 2023 оноос сайхан хосын тэмцээнд орж анх мөнгөн медаль авч, дараа нь “Их говийн тэмээ” наадамд оролцож түрүүлж байлаа. Залуучууддаа хандаж тэмээгээ унаж эдлэх нь хамгийн чухал шүү гэдгийг хэлье.

Монголчууд тэмээн сүргийг эртнээс гаршуулан маллаж ирсэн асар их өв соёлтой. Тэр тусмаа говийнхон тэмээний өв соёлыг дэлгэрүүлж олон зуун жил өвлөн уламжилж, дөрвөн улирлын ааш аягт тохируулан тэмээгээр нүүдэллэж, амьдралдаа хэрэглэж ирсний баталгаа нь түүхэн онц цагийн хуанлиагаас тодхон харагдана.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн тэмээчдийн дундаас Хөдөлмөрийн баатар хоёр, Монгол Улсын гавьяат малчин дөрөв, Монгол Улсын хошой аварга малчин хоёр, Монгол Улсын аварга малчин 19 төрөн гарчээ. Мөн тэмээний баяр наадмын үеэр аймгийн ИТХ-аас шинэ ботго бүрт жил бүр урамшуулал олгохоор шийдвэрлэснийг зарласан юм. Манай дэлхий дээр 40 гаруй сая тэмээ байдаг бөгөөд үүний хоёр сая нь хоёр бөхтэй тэмээ юм.

Харин үүний хагас сая нь Монгол Улсад идээшин нутагшдаг бол 61.900 мянга нь Дорноговь аймагт идээшин нутагшиж байна. Ташрамд, Дорноговь аймгийн тэмээн сүрэг 2024 оны жилийн эцсээр 58,119 тэмээ байсан бол 2025 онд 61,900 болж өссөн үзүүлэлт гарч тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймгийн дараа улсдаа хоёрдугаарт жагсаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 12 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 12 цаг 17 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 12 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 12 цаг 19 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 14 цаг 50 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 14 цаг 51 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 14 цаг 52 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 54 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 14 цаг 54 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цаг 57 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 17 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 7 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 17 цаг 10 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 17 цаг 11 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 19 цаг 19 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 19 цаг 20 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 19 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 19 цаг 22 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 19 цаг 23 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 19 цаг 24 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top