x

БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа

Хятадын Коммунист намын XX удаагийн Төв Хорооны IV бүгд хурлын шийдвэр, хөрш зэргэлдээ орнууд болон дэлхийд үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хятадын Коммунист нам (ХКН)-ын Төв болон Улсын байгууллагуудын Ажлын хорооны өдөр тутмын ажил хариуцсан дэд дарга Гуо Вэньчи энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй юм. Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд хэлэхдээ, “Коммунист намын XX удаагийн Төв Хорооны IV бүгд хурал өнгөрсөн оны 10 дугаар сард болж, тус улсын 14 дэх таван жилийн хугацааны нийгэм, эдийн засгийн ололт амжилтыг дүгнэж, ирэх таван жилийн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тус хурлаас 2030 он хүртэлх хугацаанд Хятад улсын баримтлах үндсэн 7 чиглэлийг тодорхойлсон" хэмээн онцлов.

Нэгдүгээрт, улс орны хөгжлийг үсрэнгүй түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Одоогоор, тус улсын нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.доллар аж. Зөвхөн энэхүү үзүүлэлтийг гэхэд, 27-29 мянган ам.долларт хүргэх юм.

Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг түргэтгэж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, инновацыг гүнзгийрүүлнэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улсын шинжлэх ухааны салбар дэлхийн топ-10-ын жагсаалтад орж, судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулах хөрөнгө оруулалт Европын орнуудын түвшинд хүрч, хиймэл оюуны салбар АНУ-ын дараа оржээ.

Гуравдугаарт, тогтолцооны давуу талыг түшиглэн, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар гадаад зах зээлд нээлттэй хаалганы бодлогыг эрчимтэй хэрэгжүүлнэ. Тус улс 2012 оноос хойш 3100 шинэтгэлийн үйл ажиллагаа явуулсан ба ирэх жилүүдэд 300 гаруй шинэчлэлийг хэрэгжүүлэхээр тогтжээ.

Дөрөвдүгээрт, орчин үеийн хятад орны шинэчлэл бол бэхэжсэн эдийн засаг төдийгүй иргэдийн оюун санааны түвшнийг дээшлүүлэх явдал юм хэмээн тодорхойлсон байна. Товчдоо бол, соёлын аж үйлдвэрлэлийн хөгжүүлэхэд төрөөс тууштай дэмжихээр болжээ.

Тавдугаарт, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг чухалчилсан байна. Тус улсын хөдөлмөрийн зах зээлд жил бүр 12 сая төгсөгч гардаг. Мөн 300 сая хүн хөдөө тосгоноос хот руу шилждэг гэсэн статистик байдаг байна. Тиймээс иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, орлогын байнгын эх үүсвэртэй болгох, гарааны бизнесийг дэмжих, тэгш, хүртээмжтэй нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх аж.

Зургаадугаарт, “Үзэсгэлэнтэй Хятад орон” бүтээн байгуулалтыг ахисан түвшинд гаргахыг зорих аж. Энэхүү зорилтын хүрээнд аж үйлдвэр, хот байгуулалт, ложистик, эрчим хүч зэрэг салбарт байгальд ээлтэй, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх юм. Одоогийн байдлаар, Хятад улс нарны эрчим хүчний 80 хувь, салхины эрчим хүчний 70-аас дээш хувийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх болсон байна.

Долоодугаарт, үндэсний аюулгүй байдлын дархлааг бэхжүүлэх хэмээн тодорхойлжээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Хятад улс хөгжлийн дараагийн түвшинд хүрэхийн зэрэгцээ хөрш зэргэлдээ орон болон олон улсын харилцаанд тогтворжуулагч, хөдөлгөгч хүч байх болно гэж дарга Гуо Вэньчи ярив.

Үүний зэрэгцээ Монгол Улсын хувьд БНХАУ нэн тэргүүнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновац, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтрах, туршлагаасаа хуваалцах боломжтой гэж дарга Гуо Вэньчи ярианыхаа төгсгөлд дурдлаа. Түүнчлэн Коммунист намын XX удаагийн Төв Хорооны IV бүгд хурлаас дэвшүүлсэн энэхүү зорилтыг энэ хавар болох БНХАУ-ын хоёр хурлаар батална хэмээн тэрбээр тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 12 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 12 цаг 15 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 12 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 12 цаг 17 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 14 цаг 48 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 14 цаг 49 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 14 цаг 50 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 52 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 14 цаг 52 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цаг 55 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 17 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 4 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 17 цаг 8 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 17 цаг 9 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 19 цаг 17 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 19 цаг 18 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 19 цаг 18 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 19 цаг 20 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 19 цаг 21 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 19 цаг 22 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top