x

Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ

"Улаанбаатар метро" төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, материал хүлээн авч байна.

Тус тендер нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээгдсэн нэгдүгээр шатанд оролцох сонирхлоо илэрхийлсэн дэлхийн 6 улсын 27 аж ахуйн нэгж, компанийн дунд явагдах бөгөөд инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх EPC+F нөхцөлөөр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тодруулбал, Багц 1-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг бөгөөд үүний 85 хувийг гүйцэтгэгч санхүүжүүлэх санал тендерийн хамт ирүүлэх, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Харин Багц 2-ын тендерийг 2026 оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөж байна.

Метро төсөл нь авто замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн зардлыг мэдэгдэхүйц бууруулах бодит үр өгөөжтэй байдаг. Хэрэв "Улаанбаатар метро" төсөл хэрэгжихгүй бол цаашид Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал өдөрт 8.99 сая ам.долларт хүрэх судалгаа гарсан байна. Харин төсөл хэрэгжсэнээр 8.05 сая ам.доллар болж, өдөрт ойролцоогоор 950 мянган ам.доллар буюу 3,386,398,500 төгрөгийн хэмнэлт бий болох аж.

Дэлхийн томоохон хотуудад метро төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөнд зарцуулах цаг хугацааны зардал буурч, хотын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн олон жишээ бий. Тухайлбал, Сөүл хот метротой болсноор замын түгжрэл буурч, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлснээр автомашинаас хамааралтай байдал багасан Лондон хотын "Underground" нь өдөр бүр 4 сая хүн-цаг хэмнэж, хотын эдийн засаг, үр бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлж байна. Мөн Дели хотын хувьд метро ашиглалтад орсноор автомашины хэрэглээ 25 хувиар буурч, түгжрэл, агаарын бохирдол эрс багассаныг тодотгодог байна.

Улаанбаатар хотын метроны шугам нь хотын хэвтээ тэнхлэгийн гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөг даган Толгойтоос Амгалан хүртэл нийт 19.4 км урттай байхаар төлөвлөгдсөн. Төсөл хэрэгжсэнээр галт тэрэг 36.5 км/цагийн дундаж хурдтай зорчиж, шугамын дагуу 31.25 минут зарцуулах бөгөөд оргил ачааллын үеийн хүлээлтийн хугацаа 4-5 минут байна. Урьдчилсан тооцооллоор энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 18 хүртэл хувиар өсөх эерэг үр нөлөө үзүүлэхээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top