x

“Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудын хүсэлтийг авч байна

Улсын хэмжээнд “Насны хишиг” мөнгөн тусламжийг ахмадуудад наадам болон сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгодог.

Энэ онд 65 нас хүрч буй “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах ахмадуудын хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Ахмад настнуудад наснаас нь хамааран 50000-250000 төгрөг олгодог журамтай. Тухайлбал, 65-69 настайд 50000, 70-79 настайд 80000, 80-89 настайд 150000, 90 ба түүнээс дээш настайд 250000 төгрөг өгөх юм. 2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гмянга гаруй ахмад настан байгаа гэх судалгаа бий.

“Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх ажээ. Анх удаа авах иргэд хүсэлт илгээхдээ юуны түрүүнд өөрийн бүртгэлээрээ E-Mongolia систем рүү нэвтэрч, “Насны хишиг” үйлчилгээг сонгож, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг цахимаар илгээх юм. Улмаар үргэлжлүүлэх хэсэгт дарж, дансны мэдээлэл хэсэгт өөрийн ашигладаг арилжааны банкаа сонгон, өөрийн нэр дээрх дансны дугаараа оруулан бүртгүүлэн баталгаажуулах юм байна. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээллийг автоматаар сунгадаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй.

Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм. “Насны хишиг”-ийн мөнгийг ирэх сард олгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top