x

Нийслэлийн удирдлагууд Энэтхэгийн Эксим банкны төлөөлөгчдөд мега төслүүдээ танилцууллаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНИУ-ын Эксим банкны Хотын дизайн, хот төлөвлөлт, ландшафт хариуцсан Ерөнхий архитектор Лука Бертакки болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Мөн нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлж буй "Хүннү хот", "Улаанбаатар трамвай", "Лаг хатааж, шатаах үйлдвэр" зэрэг мега төслүүдэд БНИУ-ын Эксим банктай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд тус компанийн сангуудаар дамжуулан хөрөнгө оруулалт хийхэд зөв шийдэл санал болгон, хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа.

Энэ хүрээнд Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Тодруулбал, 2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ" гэдгийг танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн "Улаанбаатар трамвай" төслийн Авто замын инженер Б.Бат-Оргил нийслэлд хоёр чиглэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн "Улаанбаатар трамвай" төслийн талаарх танилцуулгыг хүргэв. Тухайлбал, нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байна. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байх юм. Нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Мөн энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институтийн Ерөнхий инженер Б.Лхагвасүрэн 2025-2028 онд хэрэгжүүлэх "Лаг хатааж, шатаах үйлдвэр"-ийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Уг үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.

Уулзалтын төгсгөлд БНИУ-ын Эксим банкны Хотын дизайн, хот төлөвлөлт, ландшафт хариуцсан Ерөнхий архитектор Лука Бертакки тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top