x

Ахлах ангийн сурагчид УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2, 4, 31, 45, 58, 71 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид өчигдөр (2026.01.28) Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчид Төрийн есөн хөлт их цагаан тугт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зургаа авхуулахын зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим, Төрийн ордон дахь урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхов.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг сурагчидтай уулзаж, хууль тогтоох үйл явц, парламентын үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ онд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог илүү боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаар болсныг тэмдэглээд өөрийн ахлан ажиллаж буй зарим хуулийн төслийн талаар танилцуулав.

Уулзалтын үеэр өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, хэрэглээг бууруулах, тамхигүй, хорт зуршилгүй сургуулийн орчныг бүрдүүлэх талаар санал солилцож, сурагчдын байр суурь, санаачилгыг сонслоо.

Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах өнөөдрийн аялалд 5 аж ахуй нэгж, байгууллагын 170 иргэн оролцлоо. Тухайлбал, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Сүхбаатар дүүргийн иргэд, ахлах ангийн сурагчид болон Социал демократ залуучуудын академийн сургагч багш нар Төрийн ордонд зочиллоо.

Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос эхлэн иргэд, зочид, төлөөлөгчдийг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулж байгаа билээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top