Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулахдаа, Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд уг шийдвэрийг гаргасан гэдгээ хэлэв. Тус зорилтын хүрээнд эдийн засгийн салбар, бүс нутаг, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв.
Шаардлагатай дэмжлэг үзүүлж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус хуралдаанаас даалгалаа.



