x

Цагаан сарын ууц, өвчүүний үнэ ханш ямар байна вэ?

Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байгаа. Монголчууд Цагаан сараар элбэг хангалуун, идээ шүүс өнгөтэй байх нь тухайн жилийнхээ өнгийг харуулдаг хэмээн билэгддэг учир айл бүр ууц, өвчүү сонгохдоо ихээхэн ач холбогдол өгдөг.

Сар шинийн баярын ширээнд хүндтэй байр эзэлдэг хонины ууц, үхрийн өвчүү болон бууз баншны махны үнэ ханшийг сурвалжлахаар Хүчит шонхор худалдааны төвийг зорилоо. Хүчит шонхор захад малчид, наймаачид ачааны машины тэвш, дээр  хонь, ямааны махыг гулуузаар, үхэр, адууны махыг өрөөл болон хаа, гуяар худалдаалж байна.

Иргэд ихэвчлэн хонины махыг гулуузаар авч байна

 Харин Хүчит шонхор худалдааны төвд махыг ангилж, жижиглэнгээр худаалж байна. Энэ нь гадаах худалдаанаас арай үнэтэй байдаг. Хүчит шонхор захын гадна талбайд ихэвчлэн хонь, ямаа, үхрийн мах худалдаалагдаж байна. Иргэд мах хэр их хэмжээгээр авахаас шалтгаалж, наймаачид үнээ тодорхой хувиар буулгаж өгч байв.

Иргэдийн хувьд ихэвчлэн хонины махыг гулуузаар авч байлаа. Хонины гулууз мах килограмм нь 13000-14500 төгрөгийн үнэтэй байна. Дунджаар хонины гулууз нь 18-25 кг орчим байх бөгөөд 248-350 мянган төгрөг болж байлаа.

Баянгол дүүргийн иргэн Б.Золоо “Цагаан сарын буузны махаар авахаар явж байна. Жижиглэнгээр үхэр, хонины мах нэлээд үнэтэй байна. Жижиглэнгээр авч байснаас гулууз авбал арай дээр юм шиг байна. Жижиг хонины гулууз нь килограмм 13500 байна. Арай том гулууз килограмм 14500 төгрөгийн үнэтэй байна. Харж явж байгаад боломжийн мах авна даа. Манайд баяр дөхөөд ирэхээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэг. Үүнийгээ болимоор байна” гэдгийг онцолсон юм.

Хонины ууц 350-950 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

Цагаан сарын баярын шүүсэнд зориулж бэлтгэсэн хонины ууц 350-950 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. Хүчит шонхор зах дээр борлуулагдаж буй хонины ууцнууд 25-40 кг-тай байна.  Харин Үхрийн өвчүүг 441-567 мянган төгрөгөөр худалдаалж байна.

С. Цэнгэл: Ууцны үнэ жингээс хамаарч янз бүр байгаа. Хамгийн бага ууц 350 мянга төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн том буюу 40 кг дээш жинтэй ууц 850-950 мянган төгрөгийн үнэтэй байна.  Энэ жилийн хувьд ханш нэг их нэмэгдсэн зүйл байхгүй. Иргэдийн худалдан авалт тааруухан байна. Цагаан сар дөхөөд ирэхээр худалдан авалт сайжрах байх” гэв.

Үхрийн мах жижиглэнгээр 22-27 мянган төгрөгийн үнэтэй байна

 

Харин Хүчит шонхор худалдааны төвийн зааланд үхэр,  хонь, ямаа, адууны махыг худалдаалж байна.

  • Үхрийн мах жижиглэнгээр килограмм нь  22000-27000 төгрөгийн үнэтэй.
  • Хонины мах жижиглэнгээр килограмм 17000-19000 төгрөгийн үнэтэй.
  • Ямааны мах, ястай килограмм нь 15000 төгрөгийн үнэтэй.
  • Адууны мах килограмм нь 15000 төгрөгийн үнэтэй  байна.

Хүчит шонхор худалдааны төвийн түрээслэгч Н. Туяа “ Энэ жилийн хувьд орон нутгаас мах маш бага орж байгаа. Мөн малчид махаа өөрсдөө худалдаалдаг болсон учраас мах ховордож үнэ нэмэгдэж байгаа. Нийлүүлэлт сайн байвал махны ханш тогтвортой байх боломжтой.

Малчид ихэвчлэн өөрсдөө зах худалдааны төвийн ханш адилхан худалдан борлуулж байна. Бидний хувьд махыг үнэтэй зарж борлуулаад их ашиг олоод байгаа зүйл байхгүй. Махны үнэ ханш нэмэгдэхээр  бидэнд буруу өгдөг. Малчид  махаа үнэ хямд өгдөггүй. Зах зээлийн ханшаар борлуулдаг” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 13 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 13 цаг 23 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 13 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 13 цаг 25 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 15 цаг 56 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 15 цаг 57 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 15 цаг 58 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 16 цаг 0 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 16 цаг 0 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 18 цаг 12 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 13 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 18 цаг 16 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 18 цаг 17 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 20 цаг 25 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 20 цаг 26 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 20 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 20 цаг 28 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 20 цаг 29 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 20 цаг 30 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top