x

12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Үүнд БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын 7 иргэн байна.

Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрөгч онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Уг иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгож, гарах сануулгаар харьяалах улсад нь шилжүүлэв гэж ГИХГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top