x

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэлэлцэв

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуяг Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хорооны үйл ажиллагаа, баяр наадмын зохион байгуулах төлөвлөгөө, найруулагчийн сонгон шалгаруулалт, төсөв болон шууд дамжуулалтын талаар танилцлаа.

Хурлын үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний салбар хорооноос Монгол Улсыг гадаад болон дотоодын наадамчин олонд сурталчлан таниулах, түүхэн үзэсгэлэн, үндэсний хэмжээний томоохон соёл, урлагийн тоглолт арга хэмжээнүүдийн санал, шууд дамжуулалт, хэв журам, тохижилт үйлчилгээ зэрэг зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжийн дагуу нээлт, хаалтын арга хэмжээний зохиолын агуулга, төсвийн задаргаа, баг бүрэлдэхүүн, найруулгын төслийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулах талаар харилцан санал солилцов.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын НЭЭЛТ, ХААЛТ-ын тоглолтын найруулга, агуулга, уран бүтээлчдийн талаар дахин нарийвчлан танилцуулах, ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТИЙН найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн зардлын төслийг дахин хянан боловсруулах, гадаадад зохион байгуулагдах баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөний төслийг Зохион байгуулах хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлэх үүрэг, чиглэл өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top