x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2026 оны анхны хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Тус хурлаар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Мөн 2025 онд тус зөвлөлөөс салбарын бодлого, хууль тогтоомжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 6 дэд зөвлөл, аймгийн Засаг даргын дэргэдэх 2 салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан тухай тайланг хэлэлцэж, дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах албан даалгаврыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, "Хамгийн сайн халамж-хөдөлмөр эрхлэлт" уриа дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх, баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулсан.

Тухайлбал ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал 300 иргэнд тохируулгат ажлын байр, халамжийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ, ажлын байрны дэмжлэг зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.

Мөн "Таны бүртгэл– цогц мэдээлэл" төслийг эхлүүлж, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг 2 үе шаттайгаар зохион байгуулж, эхний шатанд нийт 48.7 мянган иргэн хамрагдсанаас 13.4 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Судалгааны 2 дугаар шатыг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч хөдөлмөр эрхлэх сонирхолтой 13.4 мянган иргэнээс үйлдлийн чадамжийг тогтоох асуумжийн аргаар судалгааг авч, үр дүнг нэгтгэн ажилласан.

Cалбар дундын цогц арга хэмжээг "Абилити экспо-2025" арга хэмжээг бүсчлэн Хөвсгөл, Дундговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулж, нийт 4.5 мянган иргэн хамрагдсан.

Засгийн газраас "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулж, тус зөвлөлийн бүрэлдэхүүн дэх төрийн бус байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон бөгөөд энэ удаагийн хурал нь Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүний сүүлийн хурал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top