x

Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан.

Тогтоолын дагуу энэхүү өдрийг ирэх долоодугаар сарын 11-ний өдөр дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд 10 мянган морьтны ёслолын жагсаалаас эхлээд олон үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайд Х.Ганхуягаар ахалж байна.

Тэгвэл Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд “Сэргэлэн охин Янсун” киноны баян эр Хан Китэйгийн дүрээр монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцох ажээ. Түүний хувьд анх манай улсад 16 жилийн өмнө хөл тавьж байсан бол сүүлд 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор ирж байсан юм. Тэрбээр мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд жагсах юм байна.

Эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, манай улсын хувьд дэлхийн бүх морьтнуудыг эх орондоо нэгэн дор цуглуулж, 10 мянган морьтон жагсаалыг хийнэ. Жагсаалд Жан Хёгоос гадна өөр тив, дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох зэрэг юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top