x

УИХ Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг соёрхон батлав

Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталсан билээ.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийн хүрээнд "Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл", "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт", "Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл", "Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 475.0 /дөрвөн зуун далан тав/ сая ам.долларыг 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгээр олгох юм.

Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөлд 17 аймгийн нэгдсэн эмнэлэг хамрагдах бөгөөд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд автомашин нийлүүлэхээс гадна эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийг өргөтгөн шинэчлэл хийх ажээ.

Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилтээр орчин үеийн стандарт, ногоон орчныг бүрдүүлсэн 32 сургууль, 9 цэцэрлэг шинээр барих юм. Ингэснээр нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулж, гурван ээлжээр хичээллэхийг багасгана гэж тооцжээ.

Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн төрөлжсөн жишиг сургууль байгуулж, дижитал, инновацыг тусган шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашин, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслийг нэмэгдүүлэх аж.

Төсөл хэрэгжсэнээр ой, хээрийн гал түймэр унтраах зориулалтын хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, орон нутгийн гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавх нэмэгдэнэ гэж үзэж буй юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top