x

Түргэн тусламж дуудлагад 20 минутын дотор очих зохицуулалт хийнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр, МШУТ-ийн Шуурхай удирдлагын хэлтэс (103)-ийн дарга, хошууч Д.Төгөлдөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд болон холбогдох албаныхан оролцлоо.

НИТХ-ын дарга А.Баяр "Энэхүү уулзалтыг зохион байгуулсан гол шалтгаан бол танай хоёр төв нэгдээд түргэн тусламжийн 103 дугаарт ирж буй дуудлагыг хүлээж авахдаа хэрхэн зөв эрэмбэлэх, ирсэн дуудлагад 20 минутын дотор очдог болох вэ гэдэг гарц гаргалгааг л олох. Нийслэлийн түргэн тусламжийн төв нийт дуудлагын 61 хувьд 20 минутын дотор очсон байна. Энэ хувийг бид нэмэгдүүлж байж эрдэнэт хүний амийг аварч хамгаална, тусламж хэрэгтэй хүнд цаг алдалгүй хүрэх чухал байна" гэв.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр "Манай төв 24 цагт 7500-аас дээш дуудлага хүлээж авдаг. Хоногт дунджаар онцгой байдлын 105 дугаарт 500, цагдаагийн 102 дугаарт 4000, түргэн тусламжийн 103 дугаарт 3000 гаруй дуудлагыг хүлээн авч хариуцсан газарт нь шилжүүлэхээс гадна шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажиллаж байна. 103 дугаарын дуудлагыг хүлээж авч буй операторууд бүгд эмч мэргэжилтэй албан хаагчид бий" гэсэн тайлбарыг өглөө. Харин 103 дугаарын дуудлагыг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэх боломжтой эсэхийг тус төвийн дарга С.Ариунболд тодруулахад хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байна.

Уулзалтын бүрэлдэхүүн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, 103 дугаарт ирж буй дуудлагыг хэрхэн хүлээж авч, шинж тэмдгээр эрэмбэлж байгаатай танилцлаа. Ингээд НИТХ-ын дарга А.Баяр яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалтыг хийх, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд дотооддоо зохион байгуулалт, менежмент яаралтай хийх, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс шаардлагатай мэдээллээр хангах, хоорондоо хамтарч ажиллах чиглэл өглөө. Шаардлагатай автомашиныг нэмэгдүүлж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн салбар эмнэлгүүдийн дарга нарын хувьдаа ашиглаж буй түргэний машиныг ч мөн 103 дуудлагад ашиглахыг үүрэгдэж, сарын хугацаанд хэрэгжүүлж, танилцуулах үүрэг өгөв.

Түүнчлэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн "112" нэгдсэн дугаарлалтад үе шаттай шилжүүлэх ажлын явцын талаар танилцуулж, дуудлага, мэдээлэл хүлээн авах дамжуулах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа шилэн кабелын дэд бүтцийн засвар, арчилгаа болон шилэн кабел суурилуулах, засварлахад шаардагдах өргөгч краны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Дээрх асуудлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэх боломжтой гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр илэрхийллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top