x

"Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Амар байна уу 2026" сар шинийн үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

"Тансаг хатгамал" ХХК-ийн захирал Б.Наранцацрал "Манай компани 14 жил үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн таван жил үндэсний хувцас үйлдвэрлэж, "Solen" брэндийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэн ажиллаж байгаа. Ихэвчлэн өдөр тутамд өмсөх хантааз, цамцыг монгол загвараар урладаг. Бид "Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ амжилттай оролцож байна. Үзэсгэлэнгийн талбайн түрээсийг чөлөөлсөн нь бидэнд их дэмжлэг болж, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах боломж бүрдсэн. Энэ жил бид онцлох бүтээгдэхүүнээ 100 хувь даавуун болон япон торгоор, тэлмэн хээтэйгээр урласан. Үйлчлүүлэгчид материалын чанар, хийц, эдэлгээг харж сонголт хийдэг болсон нь үндэсний үйлдвэрлэгч бидний хувьд том амжилт юм. Үзэсгэлэнг нээгээд удаагүй ч борлуулалт сайн байна. Үйлчлүүлж байгаа хүмүүстээ баярлалаа" гэлээ.

"Дорнын эсгий" ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Баасансүрэн "Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулдаг "Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн худалдаанд дөрөв дэх жилдээ оролцож байна. Манай компани үндэсний уламжлалт ноос зулах аргыг ашиглан уран зураг бүтээдэг. Мөн эсгий малгай, хүүхдийн бойтог, тавчик зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ноолууран зураг нь дахин давтагдашгүй, цор ганц бүтээл тул бэлэг дурсгал болон аялал жуулчлалын сувгаар өгөхөд тохиромжтой. Үйлдвэрлэгчийн гар дээрээс иргэдэд бүтээгдэхүүн шууд очдог нь энэ үзэсгэлэнгийн онцлог. Жилээс жилд иргэд үзэсгэлэнг мэддэг болж, зорьж ирдэг болсон. Энэ хэрээрээ борлуулалт ч сайн байдаг. "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодит дэмжлэг юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top