x

НИТХ-ын Зөвлөл 103 төвийн үйл ажиллагааг шүүмжиллээ

НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр "103 дугаарт дуудлага өгөхөд үйлдэл ихтэй, 1-3 цаг хүлээлгэдэг, түргэний машинууд нь хүрэлцээгүй. Энэ олон асуудлаа үе үеийн удирдлагууд нь яагаад өмнө нь танилцуулж, шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн юм бэ. Иргэд түргэн тусламж дуудаад хэдэн цаг хүлээж байхад танай харьяа түргэн тусламжийн газрын дарга нь хувьдаа түргэний машин ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ.

Энэ мэт асуудлаа яаж шийдэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга танд ямар ажил хэрэгч санал байна вэ" гэв. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар "Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүчин чадлыг ирэх сарын 1-ний дотор нэг багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр дуудлага хүлээн авах чадамжийг 10-15 хувиар нэмнэ.

Мөн түргэний машины хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн хүртээмжээс шалтгаалж дуудлага удаашрах тохиолдол гардаг. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 103 дугаарт дуудлага авах оператор нь мэргэжлийн эмч бус цагдаа, хүчний байгууллагаас байгаа нь дуудлагыг зөв эрэмбэлэхэд учир дутагдалтай байна. Хөнгөн дуудлагыг нэн яаралтай эрэмбэлж бүртгээд, Нийслэлийн түргэн тусламжийн төв рүү шилжүүлэх процесс удааширдаг учраас зорилтот, тусламж яаралтай хэрэгтэй иргэнд шуурхай хүрэхгүй, цаг алдах тохиолдол их байна" гэдгээ учирлалаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top