Филиппиний Манила хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах нохойн үзэсгэлэн тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ.
Тодруулбал, “Мянган найз Дэмүүл” дуудлагатай хоёр настай эр банхар найман тэмцээнд оролцсоноос долоод нь группийн аварга, нэг тэмцээнд дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болсон байна. Түүнээс гадна найман шоунаас долоод нь шалгарсан бөгөөд нэг шоунаас гуравдугаар байр эзэлжээ.
Энэ удаагийн ААШТ-д 40 үүлдрийн 600 нохой өрсөлдсөн юм. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадвар гэх мэтээс хамааран тэмцээнүүд нь харилцан адилгүй байдаг аж.
Ташрамд дурдахад, одоогоос хоёр жилийн өмнө түүний эцэг банхар “World dog show 2024” ДАШТ-д группийн аварга болж байсан юм.



