x

"Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ тодрууллаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, Тэнгэрийн нүүдэлчин төсөл, Хушхан брэнд хамтран зохион байгуулсан "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 24-нд боллоо.

Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг брэнджүүлэх зорилготой уг өдөрлөгт 13 аймаг, 3 дүүргийн 37 адуучин оролцов. Адуучдын парадаар эхэлсэн тус өдөрлөгийн үеэр өвөл цагийн адуу маллах соёлын нэгээхэн хэсэг болох уурга, ташуур шүүрэх, эмнэг, хангал булгиулах, морьтой, явган уургалах, бугуйлдах зэрэг тэмцээн болж, шилдгүүдээ шалгаруулав.

Нэгдсэн дүнгээр Төв аймгийн Батсүмбэр сумын адуучин Р.Пүрэвдорж тэргүүн байрт шалгарч, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын адуучин Ц.Гомбодорж дэд байрт, Хэнтий аймгийн Мөрөн сумын адуучин О.Цолмонбаатар гуравдугаар байрт, Булган аймгийн Баян-Нуур сумын адуучин Б.Баянбаатар дөрөвдүгээр байрт, Төв аймгийн Аргалант сумын адуучин Б.Баасансүх тавдугаар байрт шалгарсан юм.

Мөн үеэр үндэсний сайхан хувцастай шилдэг оролцогчийг шалгаруулж, зочдыг хээрийн цайгаар дайлав. Үүний зэрэгцээ монгол банхар, тайга нохой үзэх, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох зэрэг үзвэр, үйлчилгээ гарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top