x

Мянгат тэмээчин Э.Баярмагнай Монгол Улсын гавьяат малчин боллоо

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, БНМАУ-ын аварга малчин, эмнэг сургалтын спортын мастер Эрдэнийн Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгээр шагнууллаа.

Төрийн нэр хүндтэй энэхүү шагналыг нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймгийн төвд болсон “Тэмээн дээрээс наран ойрхон” тэмээний наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулжээ.

Тэмээчин Э.Баярмагнай 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1004 тэмээ тоолуулсан байна. Тэрбээр 1979 оноос мал маллаж эхэлсэн бөгөөд зах зээлийн үед өмч хувьчлалаар 20 гаруй тэмээтэй болсноор тэмээ өсгөж эхэлжээ.

Эхний үед малаа таван төрөлд өсгөж байсан бол сүүлдээ тэмээг дагнан маллажээ. Тэмээгээ хоньчилж малласнаар олон тоогоор өсгөх боломж бүрдсэн байна. Одоогоор тэднийх 300 гаруй ингэтэй бөгөөд 40 орчмыг сааж, ингэний хоормог, идээ, ундаа хийж зах зээлд нийлүүлдэг байна. Өнгөрсөн оны амжилтаараа тэрбээр сумын мянгат тэмээчний алдрыг хүртсэн билээ.

Тэрээр өмнө нь малаа таван төрөлд өсгөж, улсын аварга малчин цол хүртэж байжээ. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр хоёр бөхтэй тэмээгээ мянга давуулан өсгөж, Дорноговь аймгийн хоёр дахь мянгат тэмээчин болж байна.

Мөн Дорноговь аймгийн хамгийн олон тэмээтэй Мандах сумын малчин Нямсүрэнгийн Баясгалан 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1008 тэмээ тоолуулж байсан бол 2025 оны эцэст 1146 тэмээ тоолуулан тэмээгээ 138 толгойгоор өсгөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top