16 настай Ч.Ш охины амийг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө хаалттай хуралдаж, шийдвэрээ гаргажээ.
Шүүхээс Ц.Д-г хоёр удаагийн үйлдлээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, мөн хүнийг заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, санхүүгийн эх үүсвэрээ болгосон, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзэж бүх насаар нь хорих ял оноосон байна.
Мөн шүүгдэгч Э.Н, Э.Г нарыг хүнийг санаатай алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх прокурорын яллах дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Х.Э-г "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон" гэх прокурорын яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.



