x

Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт үргэлжилж байна.

Хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд, Улаанбаатар хотод ургаж буй тархацын талбайг устгах, эмийн хэтрүүлэн хэрэглээний талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хар тамхи, түүнтэй ижил төсөөт эм бэлдмэл зэргийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, илрүүлэх ажилд техник технологи, эрэлч ноход ашиглах, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах шаардлагатайг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Э.Товуудорж танилцууллаа.

Өнгөрсөн онд дээрх төрлийн 307 хэрэг илрүүлжээ. Үүнээс нийслэлд 273, орон нутагт 34 хэрэг үйлдэгджээ.

Мөн онд 11 аймгийн 51 сумын нутаг дэвсгэрт ургадаг олсны төрлийн ургамлын 1923 га, нийслэлд 2.5 га талбайд устгал хийжээ. Одоо улсын хэмжээнд 5000 орчим га талбайд тархац байна гэдгийг албаныхан дурдлаа.

Энэ үеэр Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ "Залууст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм, бэлдмэлтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний арга зүйг өөрчлөх хэрэгтэй санагдаж байна. Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна. Архи, тамхинаас татгалзах агуулгаар энэ нэршлийг нь ашиглахаар сурталчилгаа болоод байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга ажиллагааны буюу сургалтын модулаа өөрчилбөл яасан юм бэ" гэх санал хэллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 54 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 1 цаг 58 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 59 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 2 цаг 2 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 2 цаг 4 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 2 цаг 11 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 2 цаг 19 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 2 цаг 31 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 3 цаг 37 мин Урианхай тувачуудын урвалт 4 цаг 36 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 4 цаг 55 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 56 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 4 цаг 57 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 4 цаг 57 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 5 цаг 6 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 5 цаг 12 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 5 цаг 13 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 5 цаг 13 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 45 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top