x

Монгол, Казахстанд ажилласан хугацааг нэгтгэн тэтгэвэр тогтооно

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр соёрхон баталсан билээ.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамаарч тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох асуудлыг тусгасан юм. Мөн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн даатгалд хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгасан.

Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх юм. Ялангуяа Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдарсан улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгах аж.

Хэлэлцээрт зааснаар хоёр улсын нутаг дэвсгэрт 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цаг хугацааны хувьд давхцалгүй ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдсан хугацааг нэгтгэн тооцож тэтгэврийн эрх үүсгэх бөгөөд тухайн иргэн өөрийн улсдаа тэтгэврээ тогтоолгож болохоор болжээ. Тодруулбал, 60 настай Монгол Улсын иргэн А Монгол Улсын нийгмийн даатгалд 18 жил шимтгэл төлсөн, Бүгд Найрамдах Казахстан Улсад 1990-1998 онд нийт 8 жил ажиллаж, даатгуулжээ. Иргэн А Монгол Улсад 18 жил даатгалын шимтгэл төлсөн болон Казахстан Улсад 1998 оноос өмнө 8 жил нийгмийн даатгалд хамрагдсан хугацаагаа нэгтгэн нийт 26 жил шимтгэл төлснөөр тооцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлж даатгалд хамрагдсан бол тус улсын хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Иргэн Монгол Улс дахь банкны өөрийн дансанд хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах юм. Тодруулбал, 65 настай Монгол Улсын иргэн Б Бүгд Найрамдах Казахстан Улсад 1998-2010 онд 12 жил шимтгэл төлсөн бөгөөд төлсөн шимтгэлтэй уялдсан хуримтлалын тэтгэврийг тогтоолгох эрхтэй. Тэрбээр Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргахдаа Казахстан Улсад шимтгэл төлж байсан нотлох баримтыг ирүүлнэ. Нийгмийн даатгалын байгууллага холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Казахстан Улсын тэтгэврийн байгууллагад хүргүүлэх бөгөөд хүлээн авсан тал судлан үзээд тэтгэврийг тогтоож, иргэний Монгол Улс дахь арилжааны банкны харилцан дансанд сар бүр тэтгэврийг шилжүүлдэг болох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top