x

Дорнод аймаг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Зүүн бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боомт, тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн тулгуур гурван салбарт багтаан тодорхойлжээ.

Нийт 84.5 мянган хүн амтай Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь ангилбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог байна. Аймгийн хэмжээнд 14 сумаас 8 нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бөгөөд хатуу хучилттай автозам, дулаан, ус хангамж, дулаан дамжуулах төвийн барилга, инженерийн шугам сүлжээний ажлууд гэхчилэн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ташрамд, иргэдийн хэлж заншсанаар "Тамын 50 км", "Гунигийн 30 км" авто замын засварын ажлуудыг энэ оны төсөвт багтааж, гүйцэтгэхээр болжээ.

Тухайлбал:

  • Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих төсөл,
  • Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох бүтээн байгуулалт
  • Чойбалсан хотын ариутгах татуургын шугам, сүлжээг шинэчлэн өргөтгөх
  • Чойбалсан 4С олон улсын нисэх буудлын төсөл зэрэг ажлууд ид өрнөж байгаа аж.

Дорнод аймаг 3 жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байгаа аж. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд эрэмбэлэх ёстойг хэллээ. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй дээрх бүтээн байгуулалтууд орон нутагт бодит өгөөжөө өгөхөөс гадна ажлын байр нэмэгдүүлэх давуу талтайг онцлоод иргэн, аж ахуйн нэгж аливаа хэлбэрээр бизнес эрхлэж, эдийн засагт хувь нэмрээ оруулахыг бүх талаас нь дэмжих ёстойг тодотголоо. Тэрбээр худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлийг чөлөөлж өгөх нь нутгийн захиргааны бүрэн эрх учраас бүх шатны удирдлагууд аль болох иргэдийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжих шаардлагатайг чухалчиллаа.

Хүүхэд хамгааллын жишиг төслийг амжилттай хэрэгжүүлснээс гадна сумдын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгааг сайшаагаад, зүүн бүсээс сонгогдсон гишүүд хүүхдийн төлөө манлайлан ажиллаж байгаад талархал дэвшүүлэв.

Дорнод аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг анхаарч, эрчим хүчний хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан талаар мэдээлэл өглөө. Урьдчилсан тооцоололд тулгуурлан, газарзүйн байршлын давуу тал, нарны эх үүсвэрээ ашиглан ногоон эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд боловсруулжээ.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт Дорнод аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 5195 төрийн албан хаагчийн төлөөлөлтэй уулзаж, салбарын шинэчлэл, тоон мэдээллүүд болон тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top