x

Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөж, 1800 айлын орон сууц барина

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэх хөтөлбөр зарлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1259 дугаар захирамжаар тус байгууллагыг дээрх 16 мега төслийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын нийт 20,6 га талбайг хамарч байгаагаас эхний ээлжийн Б2 хэсэгчилсэн 12,6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 1800 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр "Материалимпэкс" ХК, "Материалимпэкс Констракшн" ХХК болон "Конконсалтинг" ХХК-ийн түншлэл шалгарч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НОСКГХДТ/02 дугаартай "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамтран ажиллах гэрээ"-г байгуулаад байна. Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн №2025/00-389 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба барилгажилтын төлөвлөлтөд одоо байгаа 5 дугаар хорооны барилгыг нүүлгэн шилжүүлэх /буулгах/ зайлшгүй нөхцөл байдал үүссэн байгааг шийдүүлэхээр албан хүсэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртсөн 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Барилгын ажлын зураг төсөл одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эх загвар зураг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдээд байна. Мөн инженерийн шугам сүлжээ, гадна цахилгааны асуудлаар "УБЦТС" ТӨХК-тай зөвшилцөх ажлууд 2026 оноос эхлэн хийгдэж байна.

Шинээр баригдах хороолол нь орон сууц, соёл, үйлчилгээний төв байхаар зураг төсөлд тусгагджээ. Тухайлбал, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, спорт цогцолбор болон худалдаа үйлчилгээний төвүүд багтсан байна. Төлөвлөлтийн хувьд нийт талбайн 50 хувийг нийтийн эдэлбэр, ногоон байгууламж, авто зогсоолд зориулсан нь оршин суугчдын тав тухыг хангасан шийдэл болжээ.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3000 айл өрх шинэ, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 13 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 13 цаг 25 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 13 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 13 цаг 27 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 15 цаг 58 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 15 цаг 59 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 16 цаг 0 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 16 цаг 2 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 16 цаг 2 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 18 цаг 13 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 14 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 18 цаг 18 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 18 цаг 19 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 20 цаг 27 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 20 цаг 28 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 20 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 20 цаг 30 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 20 цаг 31 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 20 цаг 32 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top