x

Хар тамхины гэмт хэрэг ирэх таван жилд 20 хувиар өсөх магадлалтай

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийжээ.

Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Төмөрбат ярихдаа, “НҮБ-ын хар тамхитай тэмцэх албанаас 2025 онд дэлхийд ойролцоогоор 500 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж, 1200 тн мансууруулах бодис хурааж авсан байна. Монгол Улсад орж ирж байгаа мансууруулах бодисын 50 хувийг шуудан хэлбэрээр оруулсан гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь хил гааль, олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг харуулж байгаа юм. Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна. Тэд Хятад, Солонгос, Турк, Малайз, Лаос, Япон зэрэг оронд бий. Үүний 63.6 хувь нь тээвэрлэсэн, 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлсэн байна. Тэгвэл манай улсад гадаадын 10 иргэн хар тамхитай холбоотой хэргээр ялж эдэлж байгаа. Сүүлийн есөн жилийн статистикаас гаргасан 2422 холбогдогчтой 2100 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ нь нийт гэмт хэргийн 0.63 хувийг эзэлж байна. Нийслэлд 1749 гэмт хэрэг, орон нутагт 361 хэрэг бүртгэлтэй. Нийт илрүүлсэн хэргүүдээс 510 мянга гаруй хүний нэг удаагийн хэрэглээ бүхий хууль бус эргэлтийг таслан зогсоосон” гэв.

Хар тамхитай тэмцэх албаны гаргасан урьдчилсан дүнгээр таван жилийн дотор энэ төрлийн гэмт хэрэг 7-20, холбогдогчийн тоо 5-15 хувиар өсөх магадлалтай байгаа аж. Мөн хураасан мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ 10-40 хүртэлх хувиар огцом өсөх эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон иргэдийн 83.8 хувь нь эрэгтэй, 16.2 хувь нь эмэгтэй хүн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 60.4 хувь нь бүрэн дунд боловсролтой ажил гэсэн статистик гарсныг албаныхан онцлов. Тэгвэл далд хэрэглэгчийн тоог ДЭМБ-аас 15-64 насны 100 мянган хүн тутамд 2700 нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэж үзсэн байна. Харин манай улсад дунджаар 30 мянга орчим далд хэрэглэгч байх магадлалтай аж.

Хар тамхитай тэмцэх газрыг албанаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэвлэл мэдээллийн 98 байгууллатай хамтран ажиллаж, олон улсын байгууллагын 210 сургалтад 30 мянга орчим хүнийг хамруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top