Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хаан их Сарьдаг, Хатан далай ээждээ" хүндэтгэл үзүүлэх "Хөх сувд-2026" олон улсын мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
"Хөх сувд-2026" олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.



