x

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан үед нөөц генератороор ажиллана

Дүүжин замын тээврийг нийслэлийн Яармагаас Хархорин чиглэлд барьж байгуулах ажил үргэлжилж байна. Чиглэл дагууд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгож, хоёр буудлын барилгын ажил үргэлжилж буй бөгөөд төслийн үндсэн даац хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс, мөн эхний ээлжийн 28 кабин гаалийн хяналтын талбайд буусан.

Эрчим хүчний доголдол үүсэх, хүндрэл гарах үед тус тээвэр хэрхэн ажиллах талаар төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.

- Дүүжин замын тээвэр нь цахилгаанаар ажилладаг тул эрчим хүчний тасалдал үүсэхэд зорчигчдыг хэрхэн эрсдэлээс сэргийлэх вэ?

-Төслийн техникийн шийдэлд тусгаснаар үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортой байна. Уг нөөц генератор нь 400кВА хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ нь олон улсын аюулгүй байдлын стандарт, үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Тэрхүү нөөц генератор нь Франц Улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.

- Хэдэн хэмд үйлчлэх стандарт байдаг вэ?

-Эрс тэс уур амьсгалтай, ялангуяа -40°с хүртэл тачигнадаг манай улсын хувьд зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй бусад шинэ технологийн хувьд ч томоохон шалгуур болдог. Дүүжин замын тээвэр бол анх Альпийн нурууны мөнх цастай оргилууд, цанаар гулгагчдын орчин буюу байнгын хүйтэн, шуургатай газарт зориулагдан бүтээгдсэн тул өвлийн нөхцөлд хамгийн найдвартай ажиллах "шалгагдсан" тээвэр гэж тооцогддог. Мөн барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт БНбд 23-01-09-д тохируулан Уур амьсгалын II муж Гадна агаарын үнэмлэхүй хамгийн бага температураар тооцоолж төлөвлөсөн.

Хүйтэнд асуудалгүй ажиллахын тулд ган татлагын агшилт суналтад тааруулан автоматаар мэдрэн чангалах үүрэг бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтож, гулсалт үүсэхээс сэргийлэн зогсоол бүрд мөс хусах, цэвэрлэх автомат төхөөрөмжүүд ажилладаг нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хамгийн чухал нь зорчих кабин нь дулаан, тухтай байх ёстой. Тиймээс бүхээг нь дулаан алдагдал багатай материалаар хийгдэх төдийгүй дотроо суудлын халаалттай байх тул гадаах орчин хэчнээн хүйтэн байсан ч, иргэд дулаан тухтай орчинд зорчих боломжийг бид бүрдүүлнэ.

-Ашиглалтад орсны дараа хэн хариуцах вэ, хаягдал болохвий гэсэн шүүмжлэл байна?

-Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир түүнийг дагасан эрх зүйн орчин, техникийн шаардлагыг шинээр бүрдүүлж байна. Угсралтын ажил нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын норм, дүрэм болон Олон Улс, ялангуяа Европын холбооны EN стандартын дагуу хийгдэж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох агентлагуудаас Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм баталж, "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн төсөл хэрэгжсэний дараа, тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаж, өдөр тутмын хяналтыг хариуцах бүтэц бүрдсэн.

Дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ нь тусгай бие даасан байгууллага байх учир мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж, аюулгүй ажиллагаа, эрсдэлт нөхцлийг хангасан үйл ажиллагааг тогтмол явуулах үүрэг хүлээнэ. Ингэснээр тус нэгжийн инженер, техникийн ажилтнууд төсөл хэрэгжүүлэгч Францын Пома группийн дэргэдэх Пома академийн олон улсын мэргэшсэн инженер багш нараар дадлагажуулан сургах, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй ажиллагааг хангасан нийтийн тээвэр хэвээр байх арчлалтыг тусгайлан хариуцах байгууллага байх учир үүнд эргэлзэх асуудалгүй болов уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 24 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 8 цаг 12 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 8 цаг 17 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 8 цаг 26 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 8 цаг 32 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 38 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 8 цаг 42 мин Хөгжих үү, хоцрох уу? 8 цаг 49 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 9 цаг 6 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Өчигдөр 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Өчигдөр 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Өчигдөр 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа...
Top