x

Монгол Турк улстай Археологи ба соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв Бүгд Найрамдах Турк Улсын Археологи ба Соёлын өвийн хүрээлэнтэй археологи, соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Соёлын өвийн үндэсний төвийн мэдээлснээр, энэхүү санамж бичгээр талууд Туул голын хөндийн эртний түрэгийн үеийн дурсгалт газруудад этно-археологи, уур амьсгалын өөрчлөлт, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, эрсдэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Дээрх төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Уг төсөлд Монгол Улсын холбогдох түүх, археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, байгалийн шинжлэлийн чиглэлийн мэргэжлийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагыг оролцуулахаар төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжсэнээр археологийн болон шинжлэх ухааны хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг нэгтгэсэн мэдээллийн сан үүсгэх, түүнийгээ харилцан ашиглах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн боловсон хүчний солилцоог дэмжих, археологи, соёлын өвийн чиглэлээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан хэвлэл, судалгааны бүтээл туурвих боломж бүрдэнэ.

Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд Туул голын хөндийн дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт хийж, цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын археологи, соёлын өвийн судалгааны харилцааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёлын өвийг хамгаалах туршлагыг бий болгох, олон нийтэд таниулах үйлсэд чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top