x

Улаанбаатар хотод 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус, үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй.

Тиймээс "Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл"-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд нийт 22 байршилд далан, суваг байгуулна. Эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд далан, суваг барих юм. Энэ хүрээнд 102.72 км урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулж, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд 40 км шугамыг сэргээн засварлах юм. Төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тус төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг "Хот төлөвлөлт, судалгааны институт" ОНӨААТҮГ боловсруулсан.

Дараах есөн байршилд төсөл хэрэгжинэ. Үүнд: 

  • Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж;
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/;
  • Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг;
  • БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/;
  • Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг;
  • Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж;
  • Тахилтын үерийн хамгаалалтын суваг;
  • Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг;
  • Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ 

Төслийг хэрэгжүүлэхдээ доторлон шинэчлэх, хэсэгчлэн шинэчлэх, голчийг нэмэгдүүлж өргөтгөх аргыг хэрэглэнэ. Эдгээр арга нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүйгээр дэд бүтцээ шинэчлэх мөн уламжлалт аргаас илүү өртөг хямд, цаг хугацаа бага шаарддаг гэдгээрээ давуу талтай. Мөн хотын өнгө үзэмж, эко системийг дэмжих зорилгоор 12 км ногоон байгууламж, усны нөөцийг зохицуулах дөрвөн цөөрөм байгуулна. Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top