x

Испанийн “INDRA” компани Монголын агаарын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хамтран ажиллана

Испанид төвтэй “INDRA” компани монголын агаарын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд хамтран ажиллахаар зорьж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “INDRA” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын агаарын тээвэр, иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөдөлгөөний удирдлага, навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд хамтран ажиллах тухай санал солилцжээ.

ЗТЯ-ны мэдээлснээр, “Indra” технологийн компани нь автоматжуулалт, агаарын тээвэр, навигац, аюулгүй байдал, харилцаа холбоо, хяналтын чиглэлээр ажиллаж, АНУ, БНХАУ, БНЭУ, Герман, Их Британи зэрэг улсад агаарын хөдөлгөөний удирдлагын систем, навигацын тоног төхөөрөмж радар, аюулгүй байдлыг хангах дэвшилтэт технологиуд нийлүүлдэг байна.

Манай улсын ИНЕГ тус компанитай 2009 оноос эхлэн хамтран ажиллаж, нислэгийн хөдөлгөөнийн удирдлагын 7 ширхэг систем нийлүүлжээ. Үүнээс одоогоор Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дундговь аймгийн Өлзийт суманд 5 радар хэвийн ажиллаж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацын үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг анх удаа багасгаж, олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах навигацийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 40 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ хүрээнд иргэний нисэх, агаарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх олон улсын байгууллага, технологийн компаниудтай шуурхай уулзалтууд хийж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top