x

Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын засгийн газартай хийсэн шүүх хуралд ялагджээ

2006 онд тухайн үеийн Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак зэрэг албан тушаалтнуудын бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүл Малайзын засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч шүүх засгийн газрын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэснээр Ш.Алтантуяагийн гэр бүл ялагдсан тухай “The Straitstimes” сонинд мэдээлжээ.

Давж заалдах шатны шүүх 18 жил гаруйн өмнө Ш.Алтантуяагийн гэр бүлийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хүчингүй болгох засгийн газрын хүсэлтийг хүлээн авсан гэж шүүгч Муниандхи Канниаппан нэгдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр цахимаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Ийм шийдвэр гарснаар монгол бүсгүйг хэрцгийгээр хөнөөсний дараахан эхэлсэн шүүхийн үйл явц Малайзын дээд шүүх хүртэл үргэлжилж магадгүй байна. Ш.Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж байгаа өмгөөлөгч Сангит Каур Део хэлэхдээ, Ш.Алтантуяагийн гэр бүл энэ шийдвэрийг Холбооны улсын шүүхэд давж заалдахаар төлөвлөж байна гэжээ.

Гурван гишүүнтэй шүүх бүрэлдэхүүн Абдул Разак Багиндагийн давж заалдах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.38 сая гаруй ринггитийн (438.316 сингапур доллар) нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан байна. Нажиб Разакийн зөвлөх байсан Абдул Разак шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэх талаар тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: The Straitstimes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top