x

Хиймэл оюунд суурилсан систем замын хөдөлгөөний зөрчлийг бууруулжээ

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн "Шалгаж байна" мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.

Тухайлбал, эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийн тоо 81 хувиар буурсан. Мөн зогсох шугам давсан зөрчлийн тоо 335.800 байсан бол 166.425 болж буурчээ. Харин хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top