x

Сүхбаатар дүүргийн удирдлагууд шуурхай зөвлөгөөн хийж, үүрэг даалгавар өглөө

Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хурлын эхэнд Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс халиа тошингийн нөхцөлд байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Өнгөрөгч 12 сараас эхлэн 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 6 байршилд халиа тошин үүссэн.

Голын ай сав дагуух айлуудыг усанд автахаас урьдчилан сэргийлэх суваг татан Сэлбэ гол болон Гүнжийн булаг дагуу нийтдээ 4000м даланг босгоод байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа томуу, томуу төст өвчин болон улаан бурхан өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Сэлбэ нэгдсэн эмнэлэгт 41 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Дүүргийн төсвөөр томуугийн үед хэрэглэх 30 нэр төрлийн эм болон зорилтот бүлгийн 500 хүүхдэд зориулсан багцыг татан авч ӨЭМТ-үүдэд хуваарилсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай. Энэ сарын 26-наас эхлэн нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Дүүргийн хэмжээнд 10-15 насны нийт 26006 хүүхдийн судалгааг сургууль тус бүрээр гаргасан. ӨЭМТ-үүд харьяа нутаг дэвсгэрт байрлах ЕБС-ийн 10-14 настай хүүхдийн дархлаажуулалтыг сургуультай хамтран зохион байгуулна гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга М.Алтангэрэл хэлтэс, нэгжүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал, "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, сурагчдын амралт дуусаж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаж, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохицуулалтаа сайтар зохион байгуулах, Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, танилцуулах, хороолол дундах авто болон явган хүний замын цас, цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, байгууллагууд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв, бүрэн мэдүүлж дуусгах, арга зүйн сургалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдсэн автобусны дулаан зогсоолуудаа нээлттэй болгохыг тус тус үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top