x

Туул усан цогцолбор барьж, нийслэлийн усны хэрэгцээг хангана

Дэлхийн томоохон хотууд хур бороо, гадаргын усыг хуримтлуулан, нөөцлөх замаар усны аюулгүй байдлыг хангах жишгийг тогтоогоод удаж буй. Харин Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг зөвхөн газрын доорх гүний усаар хангаж ирсэн нь нөөц шавхагдах бодит эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Мөн борооны усыг ашиглалгүй, урсган өнгөрөөж байгаа нь усны нөөцийн алдагдал, үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Энэхүү тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн нэгдүгээр шатанд боомт барих хамгийн тохиромжтой байршлыг Туул голын дээд хэсэгт, далайн түвшнээс дээш 1352 метрийн өндөрт сонгосон нь Улаанбаатар хотод ойр, ус дамжуулах шугам сүлжээний уртыг богиносгож, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой. Тэрчлэн уг байршил нь тусгай хамгаалалттай ой мод, зэрлэг амьтдын бүсэд нөлөөлөхгүй аж. Мөн инженер геологийн нарийвчилсан судалгаагаар боомтын тэнхлэгийг голын урсгалд перпендикуляр байхаар тогтоосон нь лаг шаврын хуримтлалыг өөрөө цэвэрлэх байгалийн давуу орчныг бүрдүүлж буй.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Боомтын зүүн эрэгт ил гарсан байгалийн чулуун хэсэг, баруун эргийн гүнд тогтоогдсон хатуу хөрс нь уг байгууламжийн бат бөх, тогтвортой байдлыг бүрэн хангах геологийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзжээ.

Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ саяхан Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 8 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 29 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 36 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 49 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top