x

ОХУ-аас Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэхээр тохиролцов

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцлоо.

Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг 2 яамны зүгээс онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулж шуурхай шийдвэрлэж байхаар ярьж тохирлоо.

ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй нийлүүлэх боломжтой бөгөөд өөрийн экспортлогч ААН-дийн төлөвлөгөөнд Монголын ААН-дийн захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжоор ханган нийлүүлэлтийг хэвийн байлгах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг манай дотоодод хадгалах савны нөөц бүрдтэл түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан шийдэх удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн "эко систем"-ийг хамтран бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргах талаар ярилцав.

Сайд Г. Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван гарахад хамтран ажиллаж тус яамны зүгээс шуурхай удирдлагаар дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлэв. ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад "Газпром", "Роснефть", "Нефтьхимисервис", "Татнефть", "Оросын төмөр зам" зэрэг компаниудын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 31 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 33 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 38 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 40 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 46 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 53 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top