x

НИТХ-ын дарга осол их гардаг замуудад ажиллаж, аюулгүй байдлыг хангах үүрэг өглөө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.

НИТХ-ын дарга А.Баяр "Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт, ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт үүрэг болголоо.

2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр "2026 онд зам тээврийн осол, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно" гэдгийг онцлоод Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ "Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг. Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна" гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top