x

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Катар улсад болж буй олон улсын үзэсгэлэнд оролцож байна

Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд, 200 гаруй техник технологийн томоохон хөгжүүлэгчдийг нэгтгэсэн "DIMDEX-2026" олон улсын үзэсгэлэнг нээжээ.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Катар Улсын Эмир, Шейх Тамим бин Хамад Аль Танигийн ивээл дор болж буй тус үзэсгэлэнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Катарын Үндэсний чуулганы төвд “Батлан хамгаалахын инновацын дэлхийн төв: Илүү аюулгүй маргаашийг бүтээхийн төлөө боломжид хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн ес дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.

Олон улсын болон далай тэнгисийн аюулгүй байдлын салбарын дэлхийн хэмжээний тэргүүлэх үйл ажиллагаанд “DIMDEX 2026”-д дэлхийн өнцөг булан бүрийн гол шийдвэр гаргагчид стратегийн хамтын ажиллагаа, өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэхээр дөрвөн өдрийн турш чуулна.

Катар Улс нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын чухал түншийн нэг юм. Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор техник технологийн хөгжил, боломжийг судлахаас гадна хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан сургуулилт, боловсон хүчин бэлтгэх зэрэг өмнөх хэлэлцээрийн үечлэлийг сунгаж, гэрээнд гарын үсэг зурж буйгаараа онцлог болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 28 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09
Top