x

117 дүгээр сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ

Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм.

Сурагчдын эрүүл, аюулгүй тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй энэхүү төслийг “Бороо Гоулд” ХХК татварын 1 хувиараа бүрэн санхүүжүүлж байна. Чингэлтэй дүүрэгт нүүрсээр дулаанаа шийддэг долоон ЕБС байгаа юм. 

Цаашлаад Чингэлтэй дүүрэг эдгээр ЕБС-ийнхаа халаалтыг үе шаттайгаар хийн түлшид шилжүүлэхээр төлөвлөсөн.  “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурвалсан гэрээг байгуулсан.

Дүүргийн 149-р сургуулийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээний үр дүнгийн тооцоолол гаргаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.100)
    Сайхан мэдээ байна . Хотын даргад амжилт хүсье!
    2026 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 1 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 8 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 27 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 29 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 34 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 36 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 42 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 49 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top