x

Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн гэв

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 67 дулаан зогсоол байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоон дулаан зогсоол нь хэвийн ажиллаж байна. Үлдсэн таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаажээ. Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэллээ.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн: 

-Сүүлийн өдрүүдэд иргэдээс дулаан зогсоол ажиллахгүй байгаа гомдлууд ирж байна. Тиймээс өнөөдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Жетро” төвийн автобусны буудлаас мэдээлэл хүргэж байна. Нийслэлийн хэмжээнд 1287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудлыг дулаан зогсоол болгон тохижуулсан. Өнөөдрийн байдлаар долоон зогсоол эвдрэлээс болон улсын комиссын хуваариас шалтгаалан нээгдээгүй байсан. Өглөө дүүргүүдтэй холбогдож, эвдрэлийг яаралтай засуулж, улсын комиссыг ажиллуулах чиглэл өгч, автобусны зогсоолуудыг нээж эхэллээ. Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороонд байрлах дулаан зогсоолын хувьд иргэн, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагын хүрээнд барьсан. Төв цэнгэлдэх хүрээлэн арчилгаа, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Өнөөдрөөс автобусны дулаан зогсоолын арчилгааг Хан-Уул дүүрэг хариуцахаар боллоо.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг:

-Дүүргийн хэмжээнд автобусны буудалд долоон дулаан зогсоол байна. “Жетро”-ийн дулаан зогсоолыг нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүний хөрөнгөөр барьж, 2025 онд Төв цэнгэлдэх хүрээлэн арчлалтыг хариуцаж байсан. Өнөөдрөөс Хан-Уул дүүрэг хариуцахаар зөвшилцлөө. Хувь хүний хөрөнгөөр хийгдсэн учраас дүүргийн өмчид шилжүүлэх, цахилгаан техникийн нөхцөлтэй холбоотой холбогдох асуудлуудыг зөвшилцөж байнгын ашиглалт, хамгаалалтад байлгана. Дулаан зогсоолд 24 цагийн харуул хамгаалалт шаардлагатай байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Д.Лхагвадулам:

-Дээрх хоёр дулаан зогсоол манай өмчид бүртгэлгүй боловч 2025 онд бүтэн хариуцаж ажилласан. Өглөө, орой зогсоолыг нээж, хааж, цэвэрлэгээг бүрэн хариуцдаг байсан. Сүүлийн хэд хоног цахилгааны саатлаас болж зогсоол хаалттай байсан гэв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 31 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 33 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 38 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 40 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 46 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 53 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top