x

Төрийн захиргааны албан хаагчид чадамжийн үнэлгээнд заавал хамрагдана

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн захиргааны албан хаагчдын чадамжийн хэрэгцээ, өнөөгийн төлөв байдлыг судлан оношлох судалгааг энэ сарын 23-нд орон даяар цахимаар зохион байгуулна.

Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой юм.

Төрийн захиргааны албан тушаалын түшмэлийн ангиллаар гурван ээлжээр авах судалгаа, оношилгоонд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 21.000 гаруй албан хаагчийг хамруулна.

Чадамжийн оношилгооны үнэлгээ судалгаа нь Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын нэгдүгээр хавсралт “Төрийн албан хаагчийн анкет” дахь чадамжийн хүрээний эхний үнэлгээ болох тул төрийн захиргааны албан хаагчид заавал хамрагдах ёстой юм. Судалгаа, оношилгоог Төрийн албаны зөвлөл ерөнхий удирдлага, Салбар зөвлөл нарийвчилсан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тухайн байгууллагын удирдах албан хаагч байгууллагын түвшинд зохион байгуулна.

Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөл 2025 оны 390 дүгээр тогтоолоор “Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээ”-г шинэчлэн баталсан. Чадамжийн хүрээг нэвтрүүлснээр төрийн жинхэнэ албаны албан тушаалын тодорхойлолт, сонгон шалгаруулалт, сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулга, хэлбэрийг шинэчлэх юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top