x

Өнгөрсөн долоо хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.12-оос 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд) 508 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 189, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 104, бусад 11 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 227,383 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 230,134 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 228,905 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1229 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2760, Танхайрах 354, Хүний биед халдах 256, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 426, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 224,662, бусад 1676 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 83 иргэнд 23,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 364 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

“Саванд бензин өгсөнгүй” гэх шалтгааны улмаас шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага оногдуулсан.

Цахим орчинд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, хүний биед халдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top