x

Энэ 7 хоногт болох үйл явдлын тойм

 -2026 оны нэгдүгээр сарын 19-25-нд болох үйл явдлын тойм-

Улаанбаатарт:

19-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

20-нд: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж эхэлнэ.

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Академич Ш.Лувсанванданы мэндэлсэн өдрийг дурсан хүндэтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийг “Лувсанванданы өдөр” хэмээн нэрлэж, эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.

21-нд: Засгийн газрын хуралдаан болно.

23-25-нд: Монголын үндэсний спортын VIII наадам Цонжинболдогт болно.

Улсын Хүүхэд залуучуудын театр “Аддамсын гэр бүл” дэлхийн алдарт мюзикл жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр тоглоно.

24-нд: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан болно.

"Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно.

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд өдөр бүр болно.

25-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

-2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл”  үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Орон нутагт:

23-25-нд: Хэнтий аймагт насанд хүрэгчдийн жодочдын УАШТ зохион байгуулна.

24-нд: Говь-Алтай аймгийн “Их говийн тэмээний баяр” болно.

24, 25-нд: Дундговь аймгийн Мандалговь суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн болно.

Завхан аймгийн Улиастай сумын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болно.

25-нд: Дархан-Уул аймагт “ мөсний загасчлалын “Дархан цом-2025” тэмцээн болно.

Сэлэнгэ аймагт “Аймгийн начин” цолтой бөхчүүдэд зориулсан барилдаан болно.

 Хилийн чанадад:

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа” 7 дахь жилдээ /энэ сарын 25-ныг хүртэл/ гарна.

 -Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 1 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 8 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 27 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 29 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 34 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 36 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 42 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 49 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top