x

Таван байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ

Нийслэлд зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц, Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд төслийг хэрэгжүүлэх магадлалын ерөнхий дүгнэлт гаргасныг НЗДТГ-аас мэдээллээ.

Уулзваруудын түвшнийг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг багасгаж, гэрлэн дохионоос хамааралтай зогсох хүлээх хугацааг богиносгон, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг эрс нэмэх ач холбогдолтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Нарт” хотхон орчимд үерийн хамгаалалтын далан нь замын сүлжээг тасалдуулж, жолооч нар Нарны зам, Энхтайваны өргөн чөлөөгөөр зайлшгүй тойрч зорчих шаардлагатай болж байна.

Энэ нь үндсэн замуудын ачааллыг нэмж, гамшгийн үеийн шуурхай бэлэн байдлыг ч хязгаарлаж байгаа юм. Иймд далан давуулан гүүрэн байгууламж барих нь замын холболтыг нөхөж, иргэдийн зорчих зай, хугацааг товчлох, хотын гол замуудын түгжрэлийг сааруулах оновчтой шийдэл болох юм. Өөрөөр хэлбэл, “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.77)
    Хожуу ч гэсэн зөв сэтгэсэн нь сайшаёлтай !!!
    2026 оны 01 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 31 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 33 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 38 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 40 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 46 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 53 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top