x

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа

Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа.

П.Наранбаяр сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, оюутан, сурагчдын төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талт оролцоог хангасан энэхүү орон тооны бус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан бөгөөд боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг олон талын оролцоог хангасан, тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэгтэй юм.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримтлалтай, нэгдмэл бүтэцтэй, түвшин хоорондын залгамж холбоог хангасан, технологиор дэмжиж хэрэгжүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан хөтөлбөрт шилжиж байна.

Энэ удаагийн хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр хуралдааныг нээж үг хэлэхдээ “Бага боловсролын 1-5 дугаар анги бол суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Энэ насан дээрээ хүүхэд бодит жишээ, юмсыг гараар мэдэрч, танил орчин дахь бодит зүйлс, асуудлаар дамжуулж суралцдаг онцлогтой. Тиймээс Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм.

Тэрбээр цааш нь хэлэхдээ:

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа:

-Эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэх тэргүүлэх ач холбогдол өгч,
- Бага ангиас англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах,
- Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын залгамж холбоо, бага ангиас дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан,
- Монголын өв соёл, уламжлал, эх хэл, бичиг, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусгасан,
- Сэтгэлийн боловсролд анхаарсан,
- Технологид суурилсан суралцахуйн шилжилтийг тусгаснаараа онцлог юм гэв.

Шинэчилсэн хөтөлбөр нь эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамжийг эзэмшүүлж, бага ангиас нь монголын өв соёл, уламжлал, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, технологид суурилсан суралцахуйн шилжилт хийхээр тусгаснаараа онцлогтой.

БҮЗ нь нийт 33 гишүүнтэй бөгөөд энэ удаа 81.8 хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top