x

НҮБ, Монгол Улс дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

НҮБ-ын Монгол дахь үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газартай дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бүрэн бэлэн байгааг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хиердэн ЦХИХХ-ны сайд Э.Батшугартай уулзах үеэрээ илэрхийллээ.

Ялангуяа хот, хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийг төрөлжүүлэхийг дэмжих, дижитал шийдлээр дамжуулан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулахаа онцолсон байна.

Дээрх уулзалтын үеэр Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоныг ЦХИХХЯ мэдээлэв.

НҮБ-аас Монгол Улстай хамтран хиймэл оюуны орчны үнэлгээ, мөн НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлсэн DEMOSC хөтөлбөр дижитал шилжилтийг өргөжүүлэхэд бодит үр дүнд хүрчээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон албан бус бизнесийг дэмжих дижитал шийдэл болох Е-Бизнес платформын 2 дугаар хувилбарыг хөгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) ЦХХХЯ, Е-Монголия академитай хамтран ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн, 14-18 насны сурагчдыг хиймэл оюуны суурь мэдлэг, ур чадвараар хангах “Хиймэл оюуны 1000 элч” санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжихэд бэлэн гэдгийг Яап ван Хиердэн илэрхийлжээ.

Цаашид Монгол Улсын дижитал шилжилтийн залуусын чиглэл дэх тэргүүлэх хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгох саналыг дэвшүүлээд, Олон улсын цахилгаан холбооны холбоо, Хүүхдийн Сан, ХХААБ нь НҮБ-ын уялдаа зохицуулалтын дор дижитал шилжилтийн хамтарсан шинэ хөтөлбөр боловсруулж буйг танилцуулав. “Ухаалаг малчид” хэмээн урьдчилсан байдлаар нэрлэсэн уг хөтөлбөр нь дижитал шийдлээр малчдын хамтын нийгэмлэгийг дэмжих, DEMOSC хөтөлбөрийн хүрээнд туршсан сургамж, загваруудад тулгуурлан хэрэгжих ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top