x

Онцгой байдлын байгууллага АХБ-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлиийн банкны дэмжлэгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг багасгах зорилгоор “Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммад Эхсан Ханыг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ ярилцсаныг ОБЕГ мэдээлэв.

Тухайлбал, “Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд ороннутагт яаралтай тусламжийн төвүүд байгуулж, телевиз, фм, радио, гар утасны сүлжээгээр яаралтай сэрэмжлүүлэг түгээх аргыг нэвтрүүлж, мэдээллийг шуурхай дамжуулах, дохионы цамхгуудыг нэмэхийн зэрэгцээ алс бүсэд хүрэх хөдөлгөөнт холбооны нэгжийг байгуулахаар төлөвлөжээ. Мөн хүйсийн ялгаатай хэрэгцээг тусгасан гамшгийн эрсдэлийн хяналтын системийг бий болгож, нийслэл орчмын газар хөдлөлтийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчилж, улс, орон нутгийн онцгой байдлын ажилтнуудад сургалт явуулж, сайн дурын бүлгүүдийг байгуулах ажээ.

Мөн “Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, ой, хээрийн болон олон давхар барилга, үйлдвэрт гал түймэр гарах, үер ус, уурхай, цацраг хими, тэсрэх дэлбэрэх ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чадавхыг сайжруулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, багаж хэрэгслээр хангаж, байгууллага, мэргэжлийн анги, сайн дурынхан, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэхийг зорьж буйг уулзалтаар онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 30 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 38 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 45 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 58 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top