x

Нийслэлийн сурагчдад "Сүүн дархлаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор "Сүүн дархлаа" хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлсэн.

Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван удаа сүү өгнө.

Хөтөлбөрийг энэ сарын 26-наас хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж, сүүний үйлдвэрүүдтэй танилцаж буй. Өнөөдөр "ТЭСО" группийн "Милко" ХХК-ийн сүүний үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна. Тус хөдөлгөөнийг дэмжих хүрээнд болон НИТХ дахь эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ. 1959 онд Япон улс, 1981 онд БНСУ, 2005 онд БНХАУ сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд тухайн улсуудын хүүхдийн дархлаа, биеийн өсөлт, хөгжил, ой тогтоолтод хүртэл сүү уух нь эерэг үр дүн өгсөн. Ирэх онд 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь сүү хөтөлбөрт хамруулна. Мөн долоо хоногт сондгой өдрүүдэд гурван удаа сүү өгөхийг таван өдөр болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд купон өгч кофе шопуудаар үйлчлүүлэх болон сургууль дээрээ сүү уух боломжтой байхаар, бага, дунд ангийн хүүхдүүдэд сургуулийн коридорт халуун сүүний "АТМ" суурилуулж сүү өгөх талаар мөн судалж байна. Ингэснээр сүүний үйлдвэрүүд "АТМ"-ээ цэнэглэж, хүүхдүүд өөрийн аягаараа сүүгээ уух юм. Цаашид сүү хөтөлбөр хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг 2-5 жилээр судална" гэдгийг онцоллоо.

Мөн хавраас эхлэн СХД-ийн 21, 32 дугаар хороо, БЗД-ийн Шархад, Гачуурт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт фермерүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно. Тухайлбал, тэжээлийн ургамал тариалахад нь тоног төхөөрөмж, үрийн зээл олгоно. Үхэр худалдан авах, хашаа, саравчаа сайжруулан барихад нь ч зээлийг багцлан олгохоор төлөвлөж байна. Нийслэлээс 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан учраас бизнес эрхлэгчид, дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ гэдгээ хотын дарга Х.Нямбаатар дахин хэллээ.

"ТЭСО" группийн гүйцэтгэх захирал С.Болор сүүний үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Бид нийт 13 га талбайд 45 мянган м.кв үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж, хавар нээлтээ хийхээр бэлтгэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өмнөх хүчин чадлаас 3 дахин нэмэгдүүлж үйлдвэрлэнэ. Тодруулбал, өдөрт 400 тонн шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Хатаах үйлдвэрт шингэн сүүг шим тэжээл, чанарыг нь алдагдуулахгүй хуурайшуулдаг. Үндэсний үйлдвэрлэлээ олон улсын жишиг, стандартын дагуу дотоодын болон экспортын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хүүхдийн сүүний тухайд шингэн сүү, хатаамал сүү, халуун сүүг үйлдвэрлэдэг. Хүүхдүүдэд хамгийн шим тэжээлтэй сүүг өгөхөд нийслэлтэй хамтарч ажиллана. Сүүг тогтмол хэрэглэснээр хүүхдийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй. Манай групп дижитал шийдлүүдийг нэвтрүүлсэн учраас шуурхай бөгөөд хялбар аргаар сүүг хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Халуун сүүг сүүний машинаас ч уух боломжтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top